2024 оны 08 сарын 25
Мате цай нь эрүүл мэндийн маш олон ашиг тустайгаас гадна таны эд эсийг байгалийн хүчээр сэргээх кафиен агуулдаг юм.
Энэ цай нь витамин А, С, Е, В2, В3, В5 болон мөн кальц, калли, аминосан, төмөр гэх мэтийн 24 төрлийн витамин, эрдэс бодис, 15 төрлийн амин хүчил, өргөн хүрээний хүчтэй антиоксидант агуулдаг ба нийт 196 идэвхтэй нэгдлүүдийг агуулдаг.
Мате цай нь хэд хэдэн ашигтай ургамлын шим тэжээл агуулдаг бөгөөд
Үүнд:
•Ксантин- Эдгээр нэгдлүүд нь өдөөгч үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрт цай, кофе, шоколаданд агуулагддаг кофеин, теобромин орно.
•Кофеоилын деривативууд- Эдгээр нэгдлүүд нь цайнд агуулагдах эрүүл мэндийг дэмжих гол антиоксидант юм.
•Сапонин- Эдгээр гашуун нэгдлүүд нь үрэвслийн эсрэг болон холестерин бууруулах тодорхой шинж чанартай байдаг.
•Полифенолууд- Энэ нь олон өвчний эрсдэлийг бууруулдаг антиоксидантуудын том бүлэг юм.
Сонирхолтой нь Мате цайны антиоксидант нь ногоон цайнаас арай өндөр байдаг байна.