МАТЕ ЦАЙНЫ ТҮҮХ

2024 оны 03 сарын 11

МАТЕ ЦАЙНЫ ТҮҮХ

Йерба Матe нь мөнх ногоон навчтай (Ilex paraguariensis) модны навчнаас гаргаж авдаг ундаа юм. 

Навч, зөөлөн ишийг ихэвчлэн гараар түүж, хяналттай орчинд хатаадаг байна. 

Хамгийн өндөр чанартай Mатe нарны шууд тусгалаас хол ширэнгэн ойн халхавч дор сүүдэрт ургадаг.

Энэхүү хамгаалалт нь навчнууд нь илүү шим тэжээл, амтаа хадгалах боломжийг олгодог. Зэрлэг Maте ургамалыг зөвхөн хоёр жил тутамд хурааж авдаг, учир нь тэдний навч бүрэн ургахад илүү хугацаа шаардагддаг. Харин таримал модыг өвөл бүрийн сүүлээр хурааж авдаг.

Мате нь Өмнөд Америк даяар тарьж, боловсруулагддаг. Өдгөө Бразил улс нь ургамлын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд Аргентин, Парагвай улсууд дараагаар нь ордог. 

Мате цай нь уугуул иргэдийн уламжлалт цай бөгөөд адар тутмынх нь байнгын хэрэглээ юм. 

Аргентина улсад олон зууны туршид Мате цай нь ундааны зах зээлийг эзэлсээр ирсэн юм. Мате цайны өврмөц амт, эрүүл мэндийн ашиг тус нь 1980 оноос дэлхий даяар улам алдаршиж эхэлсэн. Мате цай кофейн, таннин агуулсан, ногоон өнгөтэй, энгийн цайг бодвол эрч сэргээх үйлчилгээтэй.

 Йерба Мате ургамал нь цайны эрүүл мэндэд тустай бүх элементүүд болон эрч хүч нэмэгдүүлэх кофейны агууламжтай “Бурхадын ундаа” гэсэн хочтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл